Monday, November 27, 2006

ХАР ХАЙРЦАГ БА МИНИЙ МЭДЭХГVЙ ЗVЙЛС

Нэг ухаантай хvн надад хуулийг ойлгохын тулд наад зах нь 300 ном унших хэрэгтэй гэсэн юм. Гэтэл би угаасаа ном унших дургvй дээр тийм олон ном унших цаг зав байхгvй болохоор хууль зvй, улс тєрєєс ангид явсан нь дээр санагдлаа. Гэвч эргэн тойронд єдєр тутам болж байгаа амьдралд хошуу ч гэсэн нэмэхгvй бол бvх зvйл болох ёстойгоороо болохгvй байх шиг. Энэ нийгэмд юу надад таалагдахгvй байна? Ямар байх ёстойг би яаж мэдэх вэ? Шvvмжлэхийн тулд заавал хууль зvйн талаар 300 ном унших шаардлагатай юу? Энэ асуултуудынхаа хариултыг нилээд бодлоо.

Ертєнцєєр дvvрэн мэдэхгvй зvйлс. Гэхдээ хvмvvс vргэлж мэдэхийн тєлєє зvтгэсээр ирсэн. Хvн тєрєлхтєний хувьд мэдлэг асар ихээр тэлж байгаа ч хувь хvний хувьд тэр бvгдийг толгой багтаана гэдэг боломжгvй зvйл юм. Математикт мэдэгдэхгvй хувьсагчийг “х”-ээр тэмдэглэдэг. Тэгээд тvvнийгээ олох гэж толгойгоо гашилгадаг. Эцсийн утга нь тоогоор ч юм уу, эсвэл ямар нэгэн єєр хувьсагчаар тодорхойлогдоно. Харин би мэдэхгvй зvйлээ хар хайрцагаар тєлєєлvvллээ. Онцлог нь, хар хайрцаган дотор юу байдаг, ямар vйлдэл явагдаж байгаа нь надад сонин биш, харин надтай яаж харилцаж байгаа нь хамгийн чухал юм. Хэрвээ хар хайрцаг vргэлж надтай харилцдаг бол яавал ямар хариу єгдєгийг нь сайн мэддэг болно. Хэрвээ бага зэрэг харилцдаг бол би олон янзаар оролдож туршиж, боломжтой цєєхєн хувилбараараа харилцах болно. Хэрвээ надтай огт харилцдаггvй бол ямар ч том, ямар ч чухалд тооцогдсон хамаагvй тийм хар хайрцаг оршдог эсэх нь надад сонин биш.





Зураг. Хар хайрцаг


Хамгийн ойр хар хайрцагны жишээ бол компьютер. Тємєр хайрцаган дотор ямар процессор нь ажиллаж, ямар санах ой нь юу тогтоож, яаж зовж зvдэрч байгаа нь надад хамаагvй. Хамгийн гол нь миний хийж буй ажил бvрэн бvтэн харагдаж, зєв хэвлэгдэх нь надад чухал. Яг vvнтэй адилаар, vvгээр хvн амьтнаас эхлээд ямар ч хvнд системийг тєлєєлvvлж болно. Энд хамгийн гол ойлголтууд нь оролт ба гаралт юм. Хар хайрцагны оролт гэдэг нь тухайн объектод хариу vйлдэл гаргахад хvргэж байгаа гадны нєлєє, тухайлбал миний зvгээс уг объектод vзvvлж байгаа нєлєє орно. Гаралт гэдэг нь эсрэгээрээ, тухайн объект миний нєлєєний эсрэг надад vзvvлж байгаа хариу vйлдэл юм. Энгийн vгээр тайлбарлая. Дунд сургуулиа тєгсєєд хотод сурах хуваарь авсан тэр жилийн намар юм даг. Би хот руу явахдаа хэрэглэх гэж Балдан гуйгаас мєнгє зээлэхээр очсон юм. Энэ тохиолдолд мєнгє зээлэх гэсэн миний хvсэлт “Балдан гуай” гэдэг хар хайрцагт орж байгаа оролт юм. Харин Балдан гуай надад мєнгє зээлэх, эсэх нь тэр хар хайрцагны гаралт юм. Хэдийгээр нутаг усандаа хахир, харамчаараа алдартай Балдан гуай аавын минь нэр, нvvрийг бодоод надад мєнгє зээлж магадгvй. Эсвэл ааш нь хєдєлсєн бол мэндлэх ч vгvй буруу хараад сууж мэднэ. Тэгвэл хичнээн наминчилж гуйгаад нэмэргvй гэж нутгийнхан ярьдаг. Надад бол Балдан гуай ямар их мєнгє хєрєнгєтэй, ямар арслантай улаан авдараа ямар том хар цоожоор цоожилсон нь чухал биш. Тvvнийгээ онгойлгож, мєнгє тоолж єгєх эсэх нь л сонин.

No comments: