Tuesday, December 5, 2006

УНШИХ ДАРААЛАЛ

ХАМГИЙН ЭХЭНД БИЧСЭН НЬ ХАМГИЙН СYYЛД ХЭВЛЭГДДЭГ ТУЛ ОН САРЫН ДАРААЛЛААР СҮҮЛЭЭС НЬ ЭХЭН РҮҮ УНШИНА УУ.

БАЯРЛАЛАА.

Monday, December 4, 2006

ХАР ХАЙРЦАГ БА БИДНИЙ АМЬДРАЛ

Єнєєдєр єдєр тумын амьдралд болохгvй байгаа зvйлvvдийг шvvмжлье гэвэл цаас, хугацаа багадаж, дэмий vрсэн хэрэг болно. Минийхээр, бидний эргэн тойронд тоймгvй олон хар хайрцагнууд байна. Єдєр болгон хаа сайгvй хар хайрцагнууд. Гэтэл бид тvvнийг ухамсарладаг бил vv? Vгvй. Шууд болон шууд бусаар эдгээр хар хайрцагнуудтай харилцаж байхдаа тэдний хариу vйлдэл болох гаралтуудыг анхаардаггvй. Бидний гол алдаа бол энэ. Бидний єдєр тутмын амьдрал болдог, нvдэнд дасаж, тийм л байх ёстой юм шиг санадаг ч єєрчилмєєр зvйлс олон байна. Ийм олон хар хайрцагны тогтолцоог яаж єєрчлєх билээ? Миний дээр хэлснээр хvн болгон хуульч байж, хууль тогтооход оролцох шаардлагагvй. Гэхдээ бидний хар хайрцагийг, тогтолцоог єєрчлєх хvсэл бол бидний хууль тогтоогчид, хуульчдад єгч байгаа шаардлага юм. Бидэнд тэдгээр хар хайрцагын доторхийг нэвт мэдэх хэрэггvй, гэхдээ бидний хvссэн vр дvнг гаргаж байхыг хар хайрцаг бvтээгчдээс шаардах эрхтэй, тэгж хийлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл, тєрийн эрх барьж байгаа хар хайрцагнууд бас ард тvмний єєрсдийнх нь бvтээл юм.

Хар хайрцаг бол миний єєртєє тавьсан асуултын хариу. Хар хайрцаг бол энгийн нэг ойлголт. Єєрєєр хэлбэл, заавал бид хуулийг ойлгохын тулд тэр 300 номыг унших шаардлагатай юу? Vгvй. Vvнийг хуульчид, мэргэжилийн хvмvvс нь хийх ёстой. Харин хууль мэдэхгvй хvн хуульчдыг шvvмжилж болох уу? Хуульчид, хууль тогтоогчдод хууль ямар байх хэрэгтэйг зааж чадах уу? Миний хариулт - “Тийм”. Яагаад гэвэл, тэд гаргасан хууль бидний амьдралд нєлєєлєєд байгаа учраас, шууд ба шууд бус замаар бидний хvсэл, зорилготой огтолцоод байгаа учраас бид vгээ хэлэх ёстой, зааж єгєх ёстой. Vvгээрээ бид єєрсдийн амьдралаа єєрчилж байгаа юм.

Тєр бол дээд тэнгэрийн алба биш, тєр бас мєнгє залигагч хар мангас биш. Тєр бол хvмvvсийн амьдралын хэм, хэмжээг заагч тунхаглал юм. Тийм учраас тєрийг бидний амьдралыг зохицуулахын тєлєє зvтгэдэг, хvн бvрт тэгш ханддаг, єєрєє єєрийнхєє алдааг олж хардаг механизм болгон єєрчлєх нь бидний ойрын зорилго юм. Бид уг нь єєрчилдєг. Мэдэж байгаа биз дээ, 4 жилд нэг удаа. Гэхдээ одоо бид шударга сонгууль тун хариуцлагатайгаар явуулж амьдралаа єєрчилмєєр байна.

ХАР ХАЙРЦАГ БА ЁС СУРТАХУУН

Энгийн нэг тємєр хайрцагнаас ялгаатай нь миний хар хайрцаг ёс суртахууны ойлготыг агуулж чаддаг. Хэдийгээр яг юуг ёс суртахуун гэх вэ гэдэг дээр олон хvн, олон ойлголт гаргаж маргаж болох ч гэсэн миний “хар хайрцагны ёс суртахуун” гэдэг бол тvvний бидэнд vзvvлж байгаа тохиолдлын ерєнхий гаралтад олонхийн єгсєн vнэлэмж юм. Нэгэн тєрлийн олон хар хайрцаг байна гэж тєсєєлье. Нэгэн тєрлийн нєлєєлєлд бvгд нэг хариу vзvvлэхгvй ч гэсэн ерєнхийдєє гаралтын хандлага нь нэг зvй тогтолтой байна. Харин гаралт нь энэ зvй тогтолоос гажиж байгаа хар хайрцаг бол ёс суртахуунгvй хар хайрцаг юм. Єєрєєр хэлбэл, бусад бvх хар хайрцаг, єєрийн тодорхойлолтын дагуу vvргээ гvйцэтгэж, гаралт нь хvмvvст жишиг болсон байхад ихэнхдээ гаж буруу гаралт єгдєг хар хайрцагийг хvмvvс ёс суртахуунгvй гэж vнэлж байна гэсэн vг.

Тэгвэл ёс суртахуунгvй хар хайрцагийг яах вэ? Хамгийн гол нь харилцахгvй байх. Хар хайрцагтай харилцахгvй бол тэр хар хайрцагныхаа утгыг алдана. Хэрэв тэр хувийн компаний менежер бол тэр компанитай тvншлэхгvй байя. Хэрвээ тэр тєрийн байгууллага бол шат давж асуудлаа тавья. Хэрвээ тэр УИХ-ын гишvvн бол тэр хvнийг дахин сонгохгvй байя. Ингэвэл гэсэн хар хайрцагнууд жаахан ч єєрийн тодорхойлолтондоо багтаж, vvргээ гvйцэтгэдэг болгоно. Гэтэл амьдралд тэр хар хайрцагийг vгvйсгэж болохгvй байвал яах вэ? Энэ тохиолдолд эргэх холбооны зарчим ажилладаг байх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, хар хайрцаг єєрєє ёс суртахууны хэм хэмжээтэй, тvvнийгээ єєрийн эргэх холбоогоороо хянаж байдаг, хэрэв зєрчвєл єєрєє санаачлан vvргээсээ татгалздаг байх ёстой юм.. Энэ бол дэлхийд нилээд тvгээмэл байдаг боловч манай улсад тохиолддоггvй. Монголчууд сайн, ухаалаг, боловсролтойдоо тэр биш ээ. Энэ бол монголчуудын бахархах онцлог биш, харин ч ийм байдаггvйд ичих ёстой зvйл юм. Яагаад гэвэл эргэх холбоогvй хар хайрцаг бол жолоогvй машинтай адилхан юм. Энэ хар хайрцагны тухай яриа бол зєвхєн хvн, хvмvvст хамааралтай биш, байгууллага ч гэсэн єєрийгєє хянаж, vнэлж, татан буулгаж болох юм. Жишээ нь: Нийгэмд хуримтлагдсан, олонд ил байдаг, хvмvvсийг бухимдуулдаг асуудлуудад тєрийн эрх баригчид анхаарлаа хандуулахыг хvсэхгvй байгаа бол тухайн хариуцсан хvмvvс, байгууллагууд єєрєє санаачлагаараа огцогч байх нь ёс суртахууны хэм хэмжээ болж байх ёстой юм.

ХАР ХАЙРЦАГ БА ИЛ ТОД БАЙДАЛ

Хар хайрцаг гэхээр яаж ил тод байж болох вэ гэж гайхаж магадгvй. Хар хайрцагны ил тод байдал гэдэг бол хар хайрцаган доторхийг бvгдийг ил болго гэсэн vг биш юм. Хэрвээ тэгдэг бол хар хайрцагны хэрэг юу билээ. Єєрєєр хэлбэл, би бичсэн зvйлээ зєв хадгалах, зєв хэвлэхийн тулд заавал компьютерийн мэргэжилтэн байх албагvй. Зєвхєн дундаж ашиглагч байхад хангалттай. Vvнтэй адил, ямар нєхцєлд, ямар оролт єгвєл ямар гаралт гарах вэ гэдэг нь хvн урьдчилж мэдэж байх нь хар хайрцагны ил тод байдал юм. Єєрєєр хэлбэл, би тєрийн нэг байгууллагад очоод хэнд хандаж, юу шаардвал надад юугаар, яаж vйлчилгээ vзvvлэх ёстой вэ гэдгээ мэднэ гэсэн vг.

Саяхан гаалийн байгууллага ажиллагаагаа ил тод болгох vvднээс Интэрнэтээр бvрдvvлэлт хийнэ гэжээ. Техникийн дэвшил ашиглаж, хvмvvсийн цаг завыг хэмнэх нь мэдээж дэвшилттэй хэрэг. Гэтэл энэ нь ил тод болж байна гэсэн vг мєн юм уу? Миний бодлоор бол vгvй. Хамгийн гол нь, тэртээ тэргvй хар тємрийг хар тугалга гэж “андуурч” оруулахаас хойш энэ бол ил тод байдалтай огт холбоогvй зvйл юм. Харин vнэхээр хар тємрийг хар тугалга гэж оруулдаггvй, тэгж оруулбал тохирсон шийтгэл авдаг гэдэг нь олонд хvрсэн, тэр нь амьдралын жишээн дээр батлагдсан бол тэр хар хайрцагны ил тод байдал юм. Тэрнээс биш гаалийг ил тод болгоно гэдэг бvх гаальчидтай танилцаад, найзархаад юм уу эсвэл эсрэгээрээ алхам бvрт мєшгєєд, хялалзаад яв гэсэн vг биш юм. Єєрєєр хэлбэл хар хайрцагны гаралт нь бидний мэдэх, хvлээгдэж байгаа vнэлэмжийг хангаж байвал энэ нь ил тод байдал юм.

ХАР ХАЙРЦАГ БА ТОГТОЛЦОО

Хvмvvн тєрєлхтєн нийгмийн єєрчлєлтийн явцдаа олон янзын тєрийн тогтолцоотой байсан. Аливаа тогтолцоо нь тухайн цаг vедээ сайн, хамгийн оновчтой байсан. Тийм учраас тухайн цаг vедээ тухайн тєр нь давуутай байсны хvчээр оршин тогтносон гэдэгт итгэдэг. Одоо хvмvvс хvчтэй ерєнхийлєгчийн засаглал л Монголыг аврана гэж яриад байна. Магадгvй тэдний зєв байж болно. Гэтэл ерєнхийлєгчтэй мєртлєє уруудаад байгаа улсуудыг яах вэ? Ерєнхийлєгч Монголын хєгжлийн 100 хувийн баталгаа мєн юм уу. Эсвэл “хvчтэй ерєнхийлєгчтэй байвал амархан хєгжинє” гэдэг бусад улсуудад тохироод Монголд тохирохгvй бол яах вэ? Ганц хvний удирдлаган дор Монголчууд хvчтэй болдог байж болно. Гэтэл ганц хvчтэй ерєнхийлєгч нь “буруу замаар будаа тээвэл”, хамаг хєрєнгє идчихээд гадагшаа зугтаад явчихвал, эсвэл бvр гадны ганц нэг улсын эрх ашгийг хамгаалаад байвал яах вэ?

Энэ олон асуултыг уншигчдад vлдээгээд Ерєнхийлєгч ба УИХ-ын гишvvдийг хар хайрцаг гэж тєсєєлье. Нэг хар хайрцагийг удирдах нь 76 хар хайрцагийг удирдахаас хавьгvй амархан. Хар хайрцаг нь ард тvмний бvтээл боловч, 4 жилийн дотор сайн, муу янз бvрийн нєлєєгєєр єєрчлєгдєж болно. Хэрэв муугаар бодож удирдлагын муу нєлєє нь сайнаасаа их болвол хар хайрцаг хvмvvсийн тєсєєлєєчгvй vр дvнд хvргэх нь маргаангvй. Ингэхээр, хэрэв аз таараад оновол сайн ч гэлээ алдвал Монголчууд их том алдана. Тэгснээс 76 “хонь” байсан нь дээр биш vv? Vгvй ядаж, олон хvнийг зэрэг дарамтлах нь нэг хvнийг дарамтлахаас хэцvv байж таарна. Єєрєєр хэлбэл, аюулын эрсдэл нь 76 дахин бага байх юм. Нєгєєтэйгvvр аливаа гаднаас vйлчилж байгаа хууль бус хvчийг ганц хvн дээрээс илvv олон хvн дээр хаанаас, яаж vйлчлээд байгааг тогтоох нь амар байх болно. Тийм учраас, миний бодлоор Монголд одоогоор ерєнхийлєгчийн засаглал хэрэггvй. Харин ч УИХ олон гишvvдийн тоог олон болгох хэрэгтэй. Эсвэл дээд, доод хурал ч юм уу. Парламентын хэлбэр ямар байх нь гол биш. Харин бvгд орлого, зарлагаа ил тод мэдvvлдэг, олны анхааралд байгаа том том асуудлууд дээр vvгээрээ єнєєдєр хэлчихээд маргааш нь мэлзээд байдгийг халж, бичгээр байр сууриа илэрхийлдэг болговол илvv байх болов уу.

ХАР ХАЙРЦАГ БА АРДЧИЛСАН ЗАРЧИМ

Манай бараг бvх улс тєрчид “хvн тєрєлхтєн ардчилалаас илvv сайн засаглал бодож олоогvй байна” гэж хэлсэн нэгэн ухаантны vгийг давтах дуртай. Магадгvй, ардчилалын тухай дуугарч байх нь тэдний хоолоо олж идэх зэвсэг ч юм билvv. Харин “хvн бvр тэгш эрхтэй, хэн нэгнээс илvv ч vгvй дутуу ч vгvй нэг санал єгєх эрхтэй” гэдэг зарчим нь хамгийн энгийн, тэгсэн мєртлєє хамгийн тулгуур зарчим юм. Хэдийгээр Балдан гуай бид хоёр нас, амьдралын туршлагаараа єдєр шєнє шиг, бас хоюулаа хоёр єєр зvйлд итгэж, vзэл суртал зєрдєг, хєрєнгє чинээ, угсаа язгуур ч бас єєр гэлээ сонгуульд бид адилхан л нэг нэг хуудсан дээр єєр єєрийн бодлоо гаргадаг. Бидний санал бол бидний vнэлэмж бидний ирээдvйн сонголт юм.

Монголд хvмvvсийг ташуурдан 100 хувь оролцуулдаг “ардчилсан” сонгуулийн системээс саяхан салсан. Гэхдээ ардчилсан сонгууль явуулж суралгvй єдий хvрлээ. Хvн бvр хvн болсныхоо эрхийг эдэлж єєрийн vзэл бодлоо илэрхийлэн, сонгуульд оролцохгvй байхад ийм “ардчилсан” нэртэй хэлбэрдсэн сонгууль явуулах хэрэг байдаг юм болов уу. Гэтэл хэрэг байдаг юм байна. Хэн нь, яаж луйвардаж байгаа нь єєр асуудал боловч, ийм сонгууль явуулах нь тооноос чанарын єєрчлєлт хийх гэсэн олон тvмний хvсэл байдаг юм байна. Сvvлийн vед сонгуулийн ирц улам бvр муудаж байгаа нь хvмvvсийн улс тєрийг сонирхох сонирхол багассантай холбоотой гэж зарим хvн vздэг. Харин миний бодлоор, єєрсдийнх нь хийсэн сонголт /оролт/, сонгогдсон хvмvvстэй /гаралт/-тай зєрчилдсєнєєс болсон болов уу. Єєрєєр хэлбэл, сонгууль єєрєє хvмvvсийн итгэлийг эвдэж, дахин сонгуульд оролцох урмыг хугалж байна гэсэн vг. Vvний шалтгаан нь мэдээж, сонгуулийн гаж тогтолцоо ба сонгуулийн луйвар.

ХАР ХАЙРЦАГ БА ЭРГЭХ ХОЛБОО

Хvмvvсийн vнэлэмжээр тухайн орчин, нєхцєл байдалд зохицохгvй байгаа хар хайрцагнуудийг яах вэ? Хэдийгээр муу ч гэсэн хар хайрцаг заавал байх ёстой бол, хvн тvvнийг тойрч, давж чадахгvй нєхцєлд орвол яах вэ? Мэдээж хар хайрцагийг зєв харилцаанд сургах, оруулах шаардлага гарна. Гадны хvчээр vйлчилж хар хайрцагнуудийг єєрчилж болох боловч хамгийн оновчтой шийдэл бол хар хайрцагт бага ч гэсэн єєрийгєє хянах механизм оруулах явдал байдаг байна. Энэ бол эргэх холбоо. Энэ бол автомат удирдлагын системийн vндсэн ойлголт юм. Эргэх холбоогvйгээр ямар ч удирдлагын систем тогтвортой ажилладаггvй.





Зураг. Эргэх/буцах холбоотой хар хайрцаг

Гэхдээ эргэх холбоо бол тогтвортой удирдлагын баталгаа биш юм. Эргэх холбоогоор орж ирсэн мэдээллийг сонсдоггvй, боловсруулж ойлгодоггvй, ойлгосон ч зєв хариу vйлдэл vзvvлдэггvй бол удирдлага зєв явж байна гэж дvгнэж болохгvй юм. Саяхан болсон, эхлэн зарлагдсанаасаа хойш муулуулж, магтуулж хэл амны бай болсон “Их хуралдай” бол хvмvvсийн Монголын тєр, засаг гэсэн хар хайрцагт эргэх холбоо хийх гэсэн оролдлого юм. Эхэлж бичээд байсан шиг тэд тєрийн ордныг дайрсангvй, засгийн газрыг УИХ, ерєнхийлєгчтэй хамт унагаад шоронд хийчихсэнгvй. Гэхдээ одоогийн тєр, засагт дургvй байгаагаа нуугаагvй. Энэ бол магадгvй хэдхэн мянган хvний vзэл бодол байж мэдэх ч гэсэн нєгєє талаас бас vнэт мэдээлэл агуулсан эргэх холбоо юм. Эргэх холбооны систем байхгvй, эсвэл оромдсон байна гэж ямар ч байсан арван мянган хvн vзэж байна. Харин vvнийг vгvйсгэж байгаа бол тэр хар хайрцаг удирдлагагvй хар хайрцаг юм.