Tuesday, December 5, 2006

УНШИХ ДАРААЛАЛ

ХАМГИЙН ЭХЭНД БИЧСЭН НЬ ХАМГИЙН СYYЛД ХЭВЛЭГДДЭГ ТУЛ ОН САРЫН ДАРААЛЛААР СҮҮЛЭЭС НЬ ЭХЭН РҮҮ УНШИНА УУ.

БАЯРЛАЛАА.

Monday, December 4, 2006

ХАР ХАЙРЦАГ БА БИДНИЙ АМЬДРАЛ

Єнєєдєр єдєр тумын амьдралд болохгvй байгаа зvйлvvдийг шvvмжлье гэвэл цаас, хугацаа багадаж, дэмий vрсэн хэрэг болно. Минийхээр, бидний эргэн тойронд тоймгvй олон хар хайрцагнууд байна. Єдєр болгон хаа сайгvй хар хайрцагнууд. Гэтэл бид тvvнийг ухамсарладаг бил vv? Vгvй. Шууд болон шууд бусаар эдгээр хар хайрцагнуудтай харилцаж байхдаа тэдний хариу vйлдэл болох гаралтуудыг анхаардаггvй. Бидний гол алдаа бол энэ. Бидний єдєр тутмын амьдрал болдог, нvдэнд дасаж, тийм л байх ёстой юм шиг санадаг ч єєрчилмєєр зvйлс олон байна. Ийм олон хар хайрцагны тогтолцоог яаж єєрчлєх билээ? Миний дээр хэлснээр хvн болгон хуульч байж, хууль тогтооход оролцох шаардлагагvй. Гэхдээ бидний хар хайрцагийг, тогтолцоог єєрчлєх хvсэл бол бидний хууль тогтоогчид, хуульчдад єгч байгаа шаардлага юм. Бидэнд тэдгээр хар хайрцагын доторхийг нэвт мэдэх хэрэггvй, гэхдээ бидний хvссэн vр дvнг гаргаж байхыг хар хайрцаг бvтээгчдээс шаардах эрхтэй, тэгж хийлгэх хэрэгтэй. Яагаад гэвэл, тєрийн эрх барьж байгаа хар хайрцагнууд бас ард тvмний єєрсдийнх нь бvтээл юм.

Хар хайрцаг бол миний єєртєє тавьсан асуултын хариу. Хар хайрцаг бол энгийн нэг ойлголт. Єєрєєр хэлбэл, заавал бид хуулийг ойлгохын тулд тэр 300 номыг унших шаардлагатай юу? Vгvй. Vvнийг хуульчид, мэргэжилийн хvмvvс нь хийх ёстой. Харин хууль мэдэхгvй хvн хуульчдыг шvvмжилж болох уу? Хуульчид, хууль тогтоогчдод хууль ямар байх хэрэгтэйг зааж чадах уу? Миний хариулт - “Тийм”. Яагаад гэвэл, тэд гаргасан хууль бидний амьдралд нєлєєлєєд байгаа учраас, шууд ба шууд бус замаар бидний хvсэл, зорилготой огтолцоод байгаа учраас бид vгээ хэлэх ёстой, зааж єгєх ёстой. Vvгээрээ бид єєрсдийн амьдралаа єєрчилж байгаа юм.

Тєр бол дээд тэнгэрийн алба биш, тєр бас мєнгє залигагч хар мангас биш. Тєр бол хvмvvсийн амьдралын хэм, хэмжээг заагч тунхаглал юм. Тийм учраас тєрийг бидний амьдралыг зохицуулахын тєлєє зvтгэдэг, хvн бvрт тэгш ханддаг, єєрєє єєрийнхєє алдааг олж хардаг механизм болгон єєрчлєх нь бидний ойрын зорилго юм. Бид уг нь єєрчилдєг. Мэдэж байгаа биз дээ, 4 жилд нэг удаа. Гэхдээ одоо бид шударга сонгууль тун хариуцлагатайгаар явуулж амьдралаа єєрчилмєєр байна.

ХАР ХАЙРЦАГ БА ЁС СУРТАХУУН

Энгийн нэг тємєр хайрцагнаас ялгаатай нь миний хар хайрцаг ёс суртахууны ойлготыг агуулж чаддаг. Хэдийгээр яг юуг ёс суртахуун гэх вэ гэдэг дээр олон хvн, олон ойлголт гаргаж маргаж болох ч гэсэн миний “хар хайрцагны ёс суртахуун” гэдэг бол тvvний бидэнд vзvvлж байгаа тохиолдлын ерєнхий гаралтад олонхийн єгсєн vнэлэмж юм. Нэгэн тєрлийн олон хар хайрцаг байна гэж тєсєєлье. Нэгэн тєрлийн нєлєєлєлд бvгд нэг хариу vзvvлэхгvй ч гэсэн ерєнхийдєє гаралтын хандлага нь нэг зvй тогтолтой байна. Харин гаралт нь энэ зvй тогтолоос гажиж байгаа хар хайрцаг бол ёс суртахуунгvй хар хайрцаг юм. Єєрєєр хэлбэл, бусад бvх хар хайрцаг, єєрийн тодорхойлолтын дагуу vvргээ гvйцэтгэж, гаралт нь хvмvvст жишиг болсон байхад ихэнхдээ гаж буруу гаралт єгдєг хар хайрцагийг хvмvvс ёс суртахуунгvй гэж vнэлж байна гэсэн vг.

Тэгвэл ёс суртахуунгvй хар хайрцагийг яах вэ? Хамгийн гол нь харилцахгvй байх. Хар хайрцагтай харилцахгvй бол тэр хар хайрцагныхаа утгыг алдана. Хэрэв тэр хувийн компаний менежер бол тэр компанитай тvншлэхгvй байя. Хэрвээ тэр тєрийн байгууллага бол шат давж асуудлаа тавья. Хэрвээ тэр УИХ-ын гишvvн бол тэр хvнийг дахин сонгохгvй байя. Ингэвэл гэсэн хар хайрцагнууд жаахан ч єєрийн тодорхойлолтондоо багтаж, vvргээ гvйцэтгэдэг болгоно. Гэтэл амьдралд тэр хар хайрцагийг vгvйсгэж болохгvй байвал яах вэ? Энэ тохиолдолд эргэх холбооны зарчим ажилладаг байх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, хар хайрцаг єєрєє ёс суртахууны хэм хэмжээтэй, тvvнийгээ єєрийн эргэх холбоогоороо хянаж байдаг, хэрэв зєрчвєл єєрєє санаачлан vvргээсээ татгалздаг байх ёстой юм.. Энэ бол дэлхийд нилээд тvгээмэл байдаг боловч манай улсад тохиолддоггvй. Монголчууд сайн, ухаалаг, боловсролтойдоо тэр биш ээ. Энэ бол монголчуудын бахархах онцлог биш, харин ч ийм байдаггvйд ичих ёстой зvйл юм. Яагаад гэвэл эргэх холбоогvй хар хайрцаг бол жолоогvй машинтай адилхан юм. Энэ хар хайрцагны тухай яриа бол зєвхєн хvн, хvмvvст хамааралтай биш, байгууллага ч гэсэн єєрийгєє хянаж, vнэлж, татан буулгаж болох юм. Жишээ нь: Нийгэмд хуримтлагдсан, олонд ил байдаг, хvмvvсийг бухимдуулдаг асуудлуудад тєрийн эрх баригчид анхаарлаа хандуулахыг хvсэхгvй байгаа бол тухайн хариуцсан хvмvvс, байгууллагууд єєрєє санаачлагаараа огцогч байх нь ёс суртахууны хэм хэмжээ болж байх ёстой юм.

ХАР ХАЙРЦАГ БА ИЛ ТОД БАЙДАЛ

Хар хайрцаг гэхээр яаж ил тод байж болох вэ гэж гайхаж магадгvй. Хар хайрцагны ил тод байдал гэдэг бол хар хайрцаган доторхийг бvгдийг ил болго гэсэн vг биш юм. Хэрвээ тэгдэг бол хар хайрцагны хэрэг юу билээ. Єєрєєр хэлбэл, би бичсэн зvйлээ зєв хадгалах, зєв хэвлэхийн тулд заавал компьютерийн мэргэжилтэн байх албагvй. Зєвхєн дундаж ашиглагч байхад хангалттай. Vvнтэй адил, ямар нєхцєлд, ямар оролт єгвєл ямар гаралт гарах вэ гэдэг нь хvн урьдчилж мэдэж байх нь хар хайрцагны ил тод байдал юм. Єєрєєр хэлбэл, би тєрийн нэг байгууллагад очоод хэнд хандаж, юу шаардвал надад юугаар, яаж vйлчилгээ vзvvлэх ёстой вэ гэдгээ мэднэ гэсэн vг.

Саяхан гаалийн байгууллага ажиллагаагаа ил тод болгох vvднээс Интэрнэтээр бvрдvvлэлт хийнэ гэжээ. Техникийн дэвшил ашиглаж, хvмvvсийн цаг завыг хэмнэх нь мэдээж дэвшилттэй хэрэг. Гэтэл энэ нь ил тод болж байна гэсэн vг мєн юм уу? Миний бодлоор бол vгvй. Хамгийн гол нь, тэртээ тэргvй хар тємрийг хар тугалга гэж “андуурч” оруулахаас хойш энэ бол ил тод байдалтай огт холбоогvй зvйл юм. Харин vнэхээр хар тємрийг хар тугалга гэж оруулдаггvй, тэгж оруулбал тохирсон шийтгэл авдаг гэдэг нь олонд хvрсэн, тэр нь амьдралын жишээн дээр батлагдсан бол тэр хар хайрцагны ил тод байдал юм. Тэрнээс биш гаалийг ил тод болгоно гэдэг бvх гаальчидтай танилцаад, найзархаад юм уу эсвэл эсрэгээрээ алхам бvрт мєшгєєд, хялалзаад яв гэсэн vг биш юм. Єєрєєр хэлбэл хар хайрцагны гаралт нь бидний мэдэх, хvлээгдэж байгаа vнэлэмжийг хангаж байвал энэ нь ил тод байдал юм.

ХАР ХАЙРЦАГ БА ТОГТОЛЦОО

Хvмvvн тєрєлхтєн нийгмийн єєрчлєлтийн явцдаа олон янзын тєрийн тогтолцоотой байсан. Аливаа тогтолцоо нь тухайн цаг vедээ сайн, хамгийн оновчтой байсан. Тийм учраас тухайн цаг vедээ тухайн тєр нь давуутай байсны хvчээр оршин тогтносон гэдэгт итгэдэг. Одоо хvмvvс хvчтэй ерєнхийлєгчийн засаглал л Монголыг аврана гэж яриад байна. Магадгvй тэдний зєв байж болно. Гэтэл ерєнхийлєгчтэй мєртлєє уруудаад байгаа улсуудыг яах вэ? Ерєнхийлєгч Монголын хєгжлийн 100 хувийн баталгаа мєн юм уу. Эсвэл “хvчтэй ерєнхийлєгчтэй байвал амархан хєгжинє” гэдэг бусад улсуудад тохироод Монголд тохирохгvй бол яах вэ? Ганц хvний удирдлаган дор Монголчууд хvчтэй болдог байж болно. Гэтэл ганц хvчтэй ерєнхийлєгч нь “буруу замаар будаа тээвэл”, хамаг хєрєнгє идчихээд гадагшаа зугтаад явчихвал, эсвэл бvр гадны ганц нэг улсын эрх ашгийг хамгаалаад байвал яах вэ?

Энэ олон асуултыг уншигчдад vлдээгээд Ерєнхийлєгч ба УИХ-ын гишvvдийг хар хайрцаг гэж тєсєєлье. Нэг хар хайрцагийг удирдах нь 76 хар хайрцагийг удирдахаас хавьгvй амархан. Хар хайрцаг нь ард тvмний бvтээл боловч, 4 жилийн дотор сайн, муу янз бvрийн нєлєєгєєр єєрчлєгдєж болно. Хэрэв муугаар бодож удирдлагын муу нєлєє нь сайнаасаа их болвол хар хайрцаг хvмvvсийн тєсєєлєєчгvй vр дvнд хvргэх нь маргаангvй. Ингэхээр, хэрэв аз таараад оновол сайн ч гэлээ алдвал Монголчууд их том алдана. Тэгснээс 76 “хонь” байсан нь дээр биш vv? Vгvй ядаж, олон хvнийг зэрэг дарамтлах нь нэг хvнийг дарамтлахаас хэцvv байж таарна. Єєрєєр хэлбэл, аюулын эрсдэл нь 76 дахин бага байх юм. Нєгєєтэйгvvр аливаа гаднаас vйлчилж байгаа хууль бус хvчийг ганц хvн дээрээс илvv олон хvн дээр хаанаас, яаж vйлчлээд байгааг тогтоох нь амар байх болно. Тийм учраас, миний бодлоор Монголд одоогоор ерєнхийлєгчийн засаглал хэрэггvй. Харин ч УИХ олон гишvvдийн тоог олон болгох хэрэгтэй. Эсвэл дээд, доод хурал ч юм уу. Парламентын хэлбэр ямар байх нь гол биш. Харин бvгд орлого, зарлагаа ил тод мэдvvлдэг, олны анхааралд байгаа том том асуудлууд дээр vvгээрээ єнєєдєр хэлчихээд маргааш нь мэлзээд байдгийг халж, бичгээр байр сууриа илэрхийлдэг болговол илvv байх болов уу.

ХАР ХАЙРЦАГ БА АРДЧИЛСАН ЗАРЧИМ

Манай бараг бvх улс тєрчид “хvн тєрєлхтєн ардчилалаас илvv сайн засаглал бодож олоогvй байна” гэж хэлсэн нэгэн ухаантны vгийг давтах дуртай. Магадгvй, ардчилалын тухай дуугарч байх нь тэдний хоолоо олж идэх зэвсэг ч юм билvv. Харин “хvн бvр тэгш эрхтэй, хэн нэгнээс илvv ч vгvй дутуу ч vгvй нэг санал єгєх эрхтэй” гэдэг зарчим нь хамгийн энгийн, тэгсэн мєртлєє хамгийн тулгуур зарчим юм. Хэдийгээр Балдан гуай бид хоёр нас, амьдралын туршлагаараа єдєр шєнє шиг, бас хоюулаа хоёр єєр зvйлд итгэж, vзэл суртал зєрдєг, хєрєнгє чинээ, угсаа язгуур ч бас єєр гэлээ сонгуульд бид адилхан л нэг нэг хуудсан дээр єєр єєрийн бодлоо гаргадаг. Бидний санал бол бидний vнэлэмж бидний ирээдvйн сонголт юм.

Монголд хvмvvсийг ташуурдан 100 хувь оролцуулдаг “ардчилсан” сонгуулийн системээс саяхан салсан. Гэхдээ ардчилсан сонгууль явуулж суралгvй єдий хvрлээ. Хvн бvр хvн болсныхоо эрхийг эдэлж єєрийн vзэл бодлоо илэрхийлэн, сонгуульд оролцохгvй байхад ийм “ардчилсан” нэртэй хэлбэрдсэн сонгууль явуулах хэрэг байдаг юм болов уу. Гэтэл хэрэг байдаг юм байна. Хэн нь, яаж луйвардаж байгаа нь єєр асуудал боловч, ийм сонгууль явуулах нь тооноос чанарын єєрчлєлт хийх гэсэн олон тvмний хvсэл байдаг юм байна. Сvvлийн vед сонгуулийн ирц улам бvр муудаж байгаа нь хvмvvсийн улс тєрийг сонирхох сонирхол багассантай холбоотой гэж зарим хvн vздэг. Харин миний бодлоор, єєрсдийнх нь хийсэн сонголт /оролт/, сонгогдсон хvмvvстэй /гаралт/-тай зєрчилдсєнєєс болсон болов уу. Єєрєєр хэлбэл, сонгууль єєрєє хvмvvсийн итгэлийг эвдэж, дахин сонгуульд оролцох урмыг хугалж байна гэсэн vг. Vvний шалтгаан нь мэдээж, сонгуулийн гаж тогтолцоо ба сонгуулийн луйвар.

ХАР ХАЙРЦАГ БА ЭРГЭХ ХОЛБОО

Хvмvvсийн vнэлэмжээр тухайн орчин, нєхцєл байдалд зохицохгvй байгаа хар хайрцагнуудийг яах вэ? Хэдийгээр муу ч гэсэн хар хайрцаг заавал байх ёстой бол, хvн тvvнийг тойрч, давж чадахгvй нєхцєлд орвол яах вэ? Мэдээж хар хайрцагийг зєв харилцаанд сургах, оруулах шаардлага гарна. Гадны хvчээр vйлчилж хар хайрцагнуудийг єєрчилж болох боловч хамгийн оновчтой шийдэл бол хар хайрцагт бага ч гэсэн єєрийгєє хянах механизм оруулах явдал байдаг байна. Энэ бол эргэх холбоо. Энэ бол автомат удирдлагын системийн vндсэн ойлголт юм. Эргэх холбоогvйгээр ямар ч удирдлагын систем тогтвортой ажилладаггvй.





Зураг. Эргэх/буцах холбоотой хар хайрцаг

Гэхдээ эргэх холбоо бол тогтвортой удирдлагын баталгаа биш юм. Эргэх холбоогоор орж ирсэн мэдээллийг сонсдоггvй, боловсруулж ойлгодоггvй, ойлгосон ч зєв хариу vйлдэл vзvvлдэггvй бол удирдлага зєв явж байна гэж дvгнэж болохгvй юм. Саяхан болсон, эхлэн зарлагдсанаасаа хойш муулуулж, магтуулж хэл амны бай болсон “Их хуралдай” бол хvмvvсийн Монголын тєр, засаг гэсэн хар хайрцагт эргэх холбоо хийх гэсэн оролдлого юм. Эхэлж бичээд байсан шиг тэд тєрийн ордныг дайрсангvй, засгийн газрыг УИХ, ерєнхийлєгчтэй хамт унагаад шоронд хийчихсэнгvй. Гэхдээ одоогийн тєр, засагт дургvй байгаагаа нуугаагvй. Энэ бол магадгvй хэдхэн мянган хvний vзэл бодол байж мэдэх ч гэсэн нєгєє талаас бас vнэт мэдээлэл агуулсан эргэх холбоо юм. Эргэх холбооны систем байхгvй, эсвэл оромдсон байна гэж ямар ч байсан арван мянган хvн vзэж байна. Харин vvнийг vгvйсгэж байгаа бол тэр хар хайрцаг удирдлагагvй хар хайрцаг юм.

ХАР ХАЙРЦАГ БА VНЭЛЭМЖ

Ямар нэг тодорхой тохиолдлыг хvн бvр єєр єєрєєр vнэлдэг. Єєрєє толгойгоороо шийдсэн эсвэл хvнээр заалгасан нь хамаагvй vнэлэмж бол тvvний шийдвэр юм. Бас л нєгєє Балдан гуайн хувьд гэвэл надад тусласан учраас би тvvнийг харамч гэж хэлэхэд хэцvv. Гэлээ ч хvмvvсийн бодлыг би vгvйсгэж чадахгvй. Яагаад гэвэл, хvн бvрт тохиолдсон тохиолдлыг мэдэхгvй болохоор нийт ерєнхий хvмvvсийн амаар л vнэлэхээс єєр аргагvй. Мэдээж, хvн хvний ариншин янз бvр. Зарим хvн vнэн болсныг хэлнэ, зарим нь худал. Зарим хvн єєртєє тохиолдоогvй явдлыг болсон юм шиг ярьдаг. Харин зарим нь болсон явдлыг хав дарах жишээтэй. Гэхдээ, эцсийн эцэст, “олны vг ортой” гэдэг бол vндсэн аксиом юм. Тийм ч учраас хvн бvрт тохиолдсон явдлуудыг тус бvрд нь баримтжуулах шаардлага надад байхгvй. Гэхдээ гаргасан vр дvнг шууд авч ашиглах нь том алдаанд хvргэхгvй. Харин vvнийг мэддэг хvмvvс “худал vгийг мянга давтахаар vнэн болдог” гээд хvмvvсийн толгойг эргvvлэх ажилдаа шамддаг. Ялангуяа, мэдээлэл хомс буюу хаагдмал vед хvмvvсийн “цэвэр цагаан цаасан” тархин дээр эрээчих, угаахад их амархан учир тvvндээ ч итгэлтэй байцгааж байна. Иймд хvн болгоны тохиолдлыг олны чихэнд хvргэх гэдэг хvмvvсийг тєєрєгдлєєс аврах хамгийн зєв арга гэж боддог. Єєрєєр хэлбэл, хэвлэл мэдээлэл хаана, юv, яаж болсоныг олонд vнэнээр цацаж байвал тэр нь эргээд нийгэмд сайн сайхан нєлєєлнє. Vvний тулд хэвлэл мэдээлэл - дєрєвдєгч засаглал гэж хvндэлдэг. Харин тэр хvндлэлийг хэр дааж байгаа нь бас єєр асуудал.

Нийгэм гэдэг салшгvй уялдаатай нэгэн амьд организм болохоор нэгэн цагт vнэнийг мэдэх болно. Нєгєєтэйгvvр, тєсвийн цалинтай хvний амьдрал бусдын нvдэн дээр гэнэт єєрчлєгдєж, жийп машин унаж, мянган долларын хувцас ємсєхєєр хvмvvст ямар vнэлэмж тєрєх нь ойлгомтой. Булавч бултайна даа. Амьдралд их тохиолдож байгаа ийм явдлуудыг заавал шvvх, цагдаагаар тогтоох ёстой юм гэж vv?

Магадгvй, нэгэн vед, бид бvгдээрээ тєєрєлдєж байж болох юм. Vнэхээр “vнэн цагаан тєрийн” хvмvvсийг хардаж зовоогоод. Магадгvй, мєнгє, хєрєнгийг тариа шиг ургуулж сурсан хvмvvсийг авилгач гэж хардаад байгаа ч юм билvv, одоогоор шийдэхэд арай л эрт байна. Харин цаг єнгєрєх тутам хvмvvс бусад “хар хайрцагны” vр дvнгээс харьцуулж байж, хэн нь vнэн, хэн нь худал хэлдгийг ялгаж чадна.

ХАР ХАЙРЦАГ БА ТОО, ЧАНАРЫН ХУВЬСАЛ

Тооны хувьсал чанарын хувьсалд хvргэдэг хvмvvс мэддэг. Тоо ба чанарын хувьсал нь миний хар хайрцагтай яаж холбогдож болох вэ? Мэдээж хамгийн эхний ээлжинд тохиолдол ба давтамжит vйлдэлд хар хайрцаг яаж хариу vйлдэл vзvvлэх вэ? Хар хайрцаг бол нэг функцээр илэрхийлэгдэх аппарат биш болохоор яг ижил нєхцєл, яг адилхан хvнд єєр єєр хариу vзvvлж болох юм. Тийм учраас хар хайрцагны мєн чанар олон дахин давтагдсан vед л мэдэгдэнэ. Жишээ нь, яагаад Балдан гуай харамч нэртэй болсон бэ? Хvн болгон л мєнгє гуйвал харамлаад єгдєггvй гэж мэддэг. Яагаад гэвэл тvvний мєнгє єгєєгvй хvний тоо єгсєн хvмvvсийнхээс хавьгvй олон. Тийм ч учраас тvvнээс мєнгє гуйж vзээгvй хvмvvс хvртэл тvvнийг харамч гэж хэлдэг. Эндээс тохиолдлын тоо хар хайрцаганд яаж хайрцаганд яаж нєлєєлдєгийг харж болно.

Манай найз мєнгєє алдсан нь тохиолдол боловч, олон ХЗХ дампуурч, олон хvн хохироод ирэхээр энэ бол цаанаа зvй тогтолтой байгаа нь харагдана. Яагаад тєр олон хvнийг хохироох “ХЗХ” гэдэг хар хайрцагнуудыг байгуулах боломж олгох болов оо. Vнэхээр хvмvvсийн тусын тулд гэж хууль гаргасан юм бол энэ нь яагаад хvмvvсийн эрх ашгийн эсрэг vйлчлээд байна вэ? Саяхан ерєнхийлєгч “энэ хохиролыг тєр даах ёстой” гэжээ. Хохирсон хvмvvст их сайхан сонсогдож байгаа энэ vг надад гайхширал тєрvvлэв. Яагаад тєрийн хуулин дор нэг хэсэг этгээд олон иргэдийг хохироож, тэр хохирлыг бид тєлєх ёстой юм бэ? Гэтэл дараа нь би “тєсвєєс тєл” гээгvй, “улсаас тєл” гэсэн гэж залруулав. Монгол улсад тєсвєєс гадна орлого, зарлага бас байдаг юм байна. Бас л дахиад нэг хар хайрцаг.

Улсын хєрєнгє шамшигдуулсан, авилгын хэрэгт холбогдогч бvхэн баримтаа гаргаад ир, харсан хvн байвал ємч хєрєнгєє гэрээсэлж єгєєд vхье гэнэ. Гэвч харамсалтай нь тvvнийг нотолж чаддаггvй. “Шударга vнэний дэнс” болсон шvvх дээр нотлох баримт нь “єєрєє гvйж ирээгvй” тул хэрэгсэхгvй болдог. Харин нєгєє эрхэмvvд хэдийгээр дээхэн vед гурван vеийн тvvхэндээ” харц язгууртай, малчны хvvхэд” гэж бичдэг байсан боловч єдгєє тэдний “эцэг євгєд нь гэрээсэлж vлдээсэн бас єєрєє гэрээсэлж vлдээх хєрєнгє” нь улам арвижина. Иймэрхvv хvмvvс илт шударга бус санагдах тохиолдол бараг єдєр бvр гарах болсон ба тэр хэмжээгээс шvvхэд итгэх иргэдийн итгэл суларч байна.

ХАР ХАЙРЦАГ БА ТОХИОЛДОЛ

Аз болж Балдан гуай надад мєнгє зээлсэн юм. Тэр байтугай, шинээр оюутан болж байгаа хvvхэд гэж хот хvртэл зам хол, хоол аваарай гэж арван тєгрєгєєр мялааж билээ. Нутаг усныхан юу ярьдаг нь хамаагvй надад бол Балдан гуай шиг єглєгч хvн байхгvй санагдаж байсан шvv. Гэтэл энэ бол тохиолдол байсан юм билээ. Чухам юу бодож надад мєнгє зээлснийг бvv мэд. Гэхдээ vvнээс болж Балдан гуайн нэр єглєгч Балдан болоогvй л юм даг. Харин “Балдан тvvнд гараа тэнийлгэж гэнэ. Ганц удаа ч гэсэн яахав дээ” гэж хvмvvс сонин болгож ярьсныг мэдэх юм.

Саяхан нэг хадгаламж зээлийн хоршоо дампуурчихжээ. Миний нэг найз тvvнд мєнгєє хадлуулаад Дашин Шог. Бєєн бухимдал. Мэдээж, зvдэрч байж олсон хэдийгээ зvгээр алдчихийг хэн хvсэх билээ. Их ашиг - их эрсдэл шvv гэж хэлж байсан шvv дээ гээд хvний зовлонгоор тохуурхалтай биш. Тэр тусмаа єдєр бvр юмны vнэ цэнэ нэмэгдэж байгаа энэ vед илvv ганц хоёр тєгрєг олохыг хэн хvсэхгvй байх билээ. Шуналаар нь дуудаад юvхэв. Энэ бол тvvний хувьд бас л нэг азгvй тохиолдол. Зvгээр банкиндаа байсан бол ингээч vv, vгvй ч vv.

Єєр бас нэг тохиолдол. Нэгэн эрхэмийг “авилгач” хэмээн шvvхээр болов. Нєгєє эрхэм єєртєє биш хvний даалгавараар /байгууллага эсвэл хувь хvн ямар ялгаа байна/ улсын мєнгє зувчуулсан тул хэрэг гэж тооцохгvй гэв. Гэтэл хэдэн жилийн ял єгч орхижээ. Тэр эрхэм тэгвэл vнэнийг хэлнэ гэж сvрдvvлэв. Харин єдєр ирэх бvр хэрэг мартагдаж сvvлдээ хэдэн хvн бие биенээсээ мєнгє зээлээд буцааж єгєх гэж байхад нь барьж аваачаад шоронд хийсэн хэрэг болж дуусав.

Єдєр бvр л нэг иймэрхvv тохиолдолууд болдог. Эдгээрээс бид дvгнэлт хийж ухаан суудаг. Єєрєєр хэлбэл, хар хайрцаг нэг удаад ямар ч хариу єгч байна энэ бол тvvний мєн чанарыг хэлж чадахгvй. Харин ийм хариу vйлдэл олон дахин давтагтах тусам хайрцагныхаа мєн чанарыг таниулж эхлэнэ. Єєрєєр хэлбэл, хэдийгээр надад мєнгє зээлсэн ч гэсэн Балдан гуай єглєгч болчихогvй, ”харамч” нэрнээсээ салаагvй юм даг.

Monday, November 27, 2006

ХАР ХАЙРЦАГ БА МИНИЙ МЭДЭХГVЙ ЗVЙЛС

Нэг ухаантай хvн надад хуулийг ойлгохын тулд наад зах нь 300 ном унших хэрэгтэй гэсэн юм. Гэтэл би угаасаа ном унших дургvй дээр тийм олон ном унших цаг зав байхгvй болохоор хууль зvй, улс тєрєєс ангид явсан нь дээр санагдлаа. Гэвч эргэн тойронд єдєр тутам болж байгаа амьдралд хошуу ч гэсэн нэмэхгvй бол бvх зvйл болох ёстойгоороо болохгvй байх шиг. Энэ нийгэмд юу надад таалагдахгvй байна? Ямар байх ёстойг би яаж мэдэх вэ? Шvvмжлэхийн тулд заавал хууль зvйн талаар 300 ном унших шаардлагатай юу? Энэ асуултуудынхаа хариултыг нилээд бодлоо.

Ертєнцєєр дvvрэн мэдэхгvй зvйлс. Гэхдээ хvмvvс vргэлж мэдэхийн тєлєє зvтгэсээр ирсэн. Хvн тєрєлхтєний хувьд мэдлэг асар ихээр тэлж байгаа ч хувь хvний хувьд тэр бvгдийг толгой багтаана гэдэг боломжгvй зvйл юм. Математикт мэдэгдэхгvй хувьсагчийг “х”-ээр тэмдэглэдэг. Тэгээд тvvнийгээ олох гэж толгойгоо гашилгадаг. Эцсийн утга нь тоогоор ч юм уу, эсвэл ямар нэгэн єєр хувьсагчаар тодорхойлогдоно. Харин би мэдэхгvй зvйлээ хар хайрцагаар тєлєєлvvллээ. Онцлог нь, хар хайрцаган дотор юу байдаг, ямар vйлдэл явагдаж байгаа нь надад сонин биш, харин надтай яаж харилцаж байгаа нь хамгийн чухал юм. Хэрвээ хар хайрцаг vргэлж надтай харилцдаг бол яавал ямар хариу єгдєгийг нь сайн мэддэг болно. Хэрвээ бага зэрэг харилцдаг бол би олон янзаар оролдож туршиж, боломжтой цєєхєн хувилбараараа харилцах болно. Хэрвээ надтай огт харилцдаггvй бол ямар ч том, ямар ч чухалд тооцогдсон хамаагvй тийм хар хайрцаг оршдог эсэх нь надад сонин биш.





Зураг. Хар хайрцаг


Хамгийн ойр хар хайрцагны жишээ бол компьютер. Тємєр хайрцаган дотор ямар процессор нь ажиллаж, ямар санах ой нь юу тогтоож, яаж зовж зvдэрч байгаа нь надад хамаагvй. Хамгийн гол нь миний хийж буй ажил бvрэн бvтэн харагдаж, зєв хэвлэгдэх нь надад чухал. Яг vvнтэй адилаар, vvгээр хvн амьтнаас эхлээд ямар ч хvнд системийг тєлєєлvvлж болно. Энд хамгийн гол ойлголтууд нь оролт ба гаралт юм. Хар хайрцагны оролт гэдэг нь тухайн объектод хариу vйлдэл гаргахад хvргэж байгаа гадны нєлєє, тухайлбал миний зvгээс уг объектод vзvvлж байгаа нєлєє орно. Гаралт гэдэг нь эсрэгээрээ, тухайн объект миний нєлєєний эсрэг надад vзvvлж байгаа хариу vйлдэл юм. Энгийн vгээр тайлбарлая. Дунд сургуулиа тєгсєєд хотод сурах хуваарь авсан тэр жилийн намар юм даг. Би хот руу явахдаа хэрэглэх гэж Балдан гуйгаас мєнгє зээлэхээр очсон юм. Энэ тохиолдолд мєнгє зээлэх гэсэн миний хvсэлт “Балдан гуай” гэдэг хар хайрцагт орж байгаа оролт юм. Харин Балдан гуай надад мєнгє зээлэх, эсэх нь тэр хар хайрцагны гаралт юм. Хэдийгээр нутаг усандаа хахир, харамчаараа алдартай Балдан гуай аавын минь нэр, нvvрийг бодоод надад мєнгє зээлж магадгvй. Эсвэл ааш нь хєдєлсєн бол мэндлэх ч vгvй буруу хараад сууж мэднэ. Тэгвэл хичнээн наминчилж гуйгаад нэмэргvй гэж нутгийнхан ярьдаг. Надад бол Балдан гуай ямар их мєнгє хєрєнгєтэй, ямар арслантай улаан авдараа ямар том хар цоожоор цоожилсон нь чухал биш. Тvvнийгээ онгойлгож, мєнгє тоолж єгєх эсэх нь л сонин.