Monday, December 4, 2006

ХАР ХАЙРЦАГ БА VНЭЛЭМЖ

Ямар нэг тодорхой тохиолдлыг хvн бvр єєр єєрєєр vнэлдэг. Єєрєє толгойгоороо шийдсэн эсвэл хvнээр заалгасан нь хамаагvй vнэлэмж бол тvvний шийдвэр юм. Бас л нєгєє Балдан гуайн хувьд гэвэл надад тусласан учраас би тvvнийг харамч гэж хэлэхэд хэцvv. Гэлээ ч хvмvvсийн бодлыг би vгvйсгэж чадахгvй. Яагаад гэвэл, хvн бvрт тохиолдсон тохиолдлыг мэдэхгvй болохоор нийт ерєнхий хvмvvсийн амаар л vнэлэхээс єєр аргагvй. Мэдээж, хvн хvний ариншин янз бvр. Зарим хvн vнэн болсныг хэлнэ, зарим нь худал. Зарим хvн єєртєє тохиолдоогvй явдлыг болсон юм шиг ярьдаг. Харин зарим нь болсон явдлыг хав дарах жишээтэй. Гэхдээ, эцсийн эцэст, “олны vг ортой” гэдэг бол vндсэн аксиом юм. Тийм ч учраас хvн бvрт тохиолдсон явдлуудыг тус бvрд нь баримтжуулах шаардлага надад байхгvй. Гэхдээ гаргасан vр дvнг шууд авч ашиглах нь том алдаанд хvргэхгvй. Харин vvнийг мэддэг хvмvvс “худал vгийг мянга давтахаар vнэн болдог” гээд хvмvvсийн толгойг эргvvлэх ажилдаа шамддаг. Ялангуяа, мэдээлэл хомс буюу хаагдмал vед хvмvvсийн “цэвэр цагаан цаасан” тархин дээр эрээчих, угаахад их амархан учир тvvндээ ч итгэлтэй байцгааж байна. Иймд хvн болгоны тохиолдлыг олны чихэнд хvргэх гэдэг хvмvvсийг тєєрєгдлєєс аврах хамгийн зєв арга гэж боддог. Єєрєєр хэлбэл, хэвлэл мэдээлэл хаана, юv, яаж болсоныг олонд vнэнээр цацаж байвал тэр нь эргээд нийгэмд сайн сайхан нєлєєлнє. Vvний тулд хэвлэл мэдээлэл - дєрєвдєгч засаглал гэж хvндэлдэг. Харин тэр хvндлэлийг хэр дааж байгаа нь бас єєр асуудал.

Нийгэм гэдэг салшгvй уялдаатай нэгэн амьд организм болохоор нэгэн цагт vнэнийг мэдэх болно. Нєгєєтэйгvvр, тєсвийн цалинтай хvний амьдрал бусдын нvдэн дээр гэнэт єєрчлєгдєж, жийп машин унаж, мянган долларын хувцас ємсєхєєр хvмvvст ямар vнэлэмж тєрєх нь ойлгомтой. Булавч бултайна даа. Амьдралд их тохиолдож байгаа ийм явдлуудыг заавал шvvх, цагдаагаар тогтоох ёстой юм гэж vv?

Магадгvй, нэгэн vед, бид бvгдээрээ тєєрєлдєж байж болох юм. Vнэхээр “vнэн цагаан тєрийн” хvмvvсийг хардаж зовоогоод. Магадгvй, мєнгє, хєрєнгийг тариа шиг ургуулж сурсан хvмvvсийг авилгач гэж хардаад байгаа ч юм билvv, одоогоор шийдэхэд арай л эрт байна. Харин цаг єнгєрєх тутам хvмvvс бусад “хар хайрцагны” vр дvнгээс харьцуулж байж, хэн нь vнэн, хэн нь худал хэлдгийг ялгаж чадна.

No comments: